Skip to main content

Posts

Дэлхийн хамгийн харгис татвартай орон

Монгол Улс маань дэлхийд байхгүй харгис татварын тогтолцоотой болоод байна. Яагаад гэвэл хөдөлмөр эрхэлж цалин авбал, эрсдэл хүлээж, хүмүүс цалинжуулвал татвар төлдөг. Харин ямар нэг аргаар хөрөнгөтэй болоод зүгээр сууж байгаад тэр хөрөнгөөсөө орлого олбол татвар төлдөггүй. Дэлхийн жишиг боломжтой нь өндөр ачаа үүрдэг бол Монголд хамгийн ядарснууд нь өндөр татвар төлдөг. Монголын төсвийн орлогын ихэнхийг уул уурхайн орлого үүрч явдаг. Энэ нь хэн ч бий болгоогүй угаасаа өөрөө бий болсон баялаг. Мэдээж үүнийг олж илрүүлэх, ухаж авах, тээвэрлэх зэрэгт хөдөлмөр эрсдэл капитал шингэдэг. Гэхдээ энэ бол олох орлогодоо эзлэх хувь нь тун бага. Энэ нь зөвхөн хуулиар төдийгүй бодит амьдрал дээр хэрэгжиж байгаа байдал нь ийм болгоод байна. Хуулиараа жишээ нь түрээсийн орлого, лиценз, үл хөдлөх зарсан орлогоос татвар авах ёстой боловч татварын байгууллага энэ дээр ажилладаггүй. Татвар хураахад хамгийн амар хэсгээс л буюу тогтмол цалин авдаг хүмүүсээс буюу хөдөлмөрийн орлогоос татвараа авд
Recent posts

Ашгаа хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Ашиг гэдэг нь дараах томьёогоор бодогдож гарч ирдэг гэж үзэж болно. Мэдээж амьдрал дээр арай илүү олон хувьсагч гарч ирнэ. Гэхдээ эхний эээлжинд дараах байдлаар үзэхэд болно. Ашиг= Боруулсан бүтээгдхүүний тоо* (Нэгжийн үнэ-Нэгжийн хувьсах зардал)-Тогтмол зардал Тухайлбал АA нэртэй Буузны гуанзыг авч үзье. Нэгжийн үнэ 1000 төгрөг, нэг бууз хийхэд материалын зардал 300 төгрөг, хөдөлмөрийн хөлс 200 төгрөг гэж үзье. Сар бүрийн тогтмол зардал буюу түрээс, захирал, нябо ийн цалин, элэгдэл хорогдол 2 сая төгрөг гэж үзье.  Сард 10 мянган бууз борлуулбал, ашиг нь 3 сая төгрөг болно. Ашиг = 10,000 (1,00-500)-2,000,000= 3,000,000. Ашгаа нэмэгдүүлэх үндсэн 3 арга бий. 1. Зардлаа бууруулах 2. Борлуулалтаа нэмэгдүүлэх 3. Үнээ нэмэх 1. Зардлаа бууруулахын тулд нэн тэргүүнд зардал дээрээ анализ хийх ёстой. Хамгийн их хувийг эзэлж буй зардлын төрлүүд дээрээ нэг бүрчлэн ажиллаж, бууруулах боломжийг судлах ёстой. Тухайлбал Буузны гуанзын тухайд хөдөлмөрийн бүтээмжээ дээшлүүлж, нэг хүний ца

Төлбөрийн системээс мөнгө идэх нь

Монголд бизнес хийх хамгийн амархан арга нь төрөөс тусгай зөвшөөрөл авч монополь бизнес эрхлэх болоод байна. Энэ нь тендер авч, ажил гүйцэтгэхээс амархан мөнгө хийх арга юм. Үүнээс илүү амархан арга гэвэл Эрдэнэтэд бараа шахах л байх. Эрх мэдэлтнүүд мөнгө олох бас нэг арга бодож олжээ.  http://olloo.mn/n/50041.html

Монголын хамгийн томоохон интернет компаниуд

Олон улсын мэргэжлийн сайтуудын судлагаан дээр үндэслэн, вебсайтын интернэтийн бизнесүүд дотроо хамгийн томоохныг дарааллын дагуу дурдвал: 1. Unegui. mn 2. Biznetwork.mn 3. Unaa.mn 4. Barilga.mn 5. Rio.mn Бизнесийнх нь орлого нь мэдээж вебсайтынх нь хандалттай уялдаж байгаа. Гэхдээ яг орлогоор нь хэмжвэл энэ дараалал дээр дороо орох магадлалтай.

Монголын томоохон компаниуд, группууд, бизнесүүд яаж боссон бэ?

Монголын шилдэг гэгддэг топ компаниуд, группууд үнэндээ дараах 4 эх үүсвэрээс  л  боссон. 1. Төр 2. Уул уурхай 3. Барилга 4. Өмч хувьчлал 5. Хотын газрыг их хэмжээгээр авсан. Яг олон нийт лүү хандсан бизнес хийж, нийгэмд баялаг бүтээж боссон бизнес бараг байхгүй. Хамгийн баялаг бүтээсэн гэж хэлж болох нь барилгын салбар юм. Зарим нэг барилгын компани тухайлбал Эко констракшн, Алтай групп зэрэг бол газрын наймаатай нягт холбоотой бол Жигүүр гранд, Хурд зэрэг нь газрыг зах зээлийн ханшаар нь худалдаж авж барилга бариж ирсэн түүхтэй. Тэр талаасаа ч барисан барилгууд нь харьцангуй чанартай. Томоохон 15 компанийн бизнесээ босгосон эх үүсвэрийг дурдвал: 1. Макс,  - Уул уурхай (алт) наас гол мөнгөө босгоод барилга руу орсон. Өмч хувьчлалаар СҮҮ ХХК -г авсан. Мөн зочид буудал, нийтийн хоолны бизнес эрхэлдэг. 2. Ажнай (Бат-Эрдэнэ) - Уул уурхай ( таван толгой, нүүрс) 3. Хурд - Барилгаас эхэлж босоод уул уурхай руу орсон.  4. MCS - төр, тендерээс анхны мөнгөө босгоод уул