Skip to main content

Монголын томоохон компаниуд, группууд, бизнесүүд яаж боссон бэ?

Монголын шилдэг гэгддэг топ компаниуд, группууд үнэндээ дараах 4 эх үүсвэрээс  л  боссон.

1. Төр
2. Уул уурхай
3. Барилга
4. Өмч хувьчлал
5. Хотын газрыг их хэмжээгээр авсан.

Яг олон нийт лүү хандсан бизнес хийж, нийгэмд баялаг бүтээж боссон бизнес бараг байхгүй. Хамгийн баялаг бүтээсэн гэж хэлж болох нь барилгын салбар юм. Зарим нэг барилгын компани тухайлбал Эко констракшн, Алтай групп зэрэг бол газрын наймаатай нягт холбоотой бол Жигүүр гранд, Хурд зэрэг нь газрыг зах зээлийн ханшаар нь худалдаж авж барилга бариж ирсэн түүхтэй. Тэр талаасаа ч барисан барилгууд нь харьцангуй чанартай.

Томоохон 15 компанийн бизнесээ босгосон эх үүсвэрийг дурдвал:
1. Макс,  - Уул уурхай (алт) наас гол мөнгөө босгоод барилга руу орсон. Өмч хувьчлалаар СҮҮ ХХК -г авсан. Мөн зочид буудал, нийтийн хоолны бизнес эрхэлдэг.
2. Ажнай (Бат-Эрдэнэ) - Уул уурхай ( таван толгой, нүүрс)
3. Хурд - Барилгаас эхэлж босоод уул уурхай руу орсон. 
4. MCS - төр, тендерээс анхны мөнгөө босгоод уул уурхайгаас гол томорсон. 
5. МАК - уул уурхай голчлон эрхэлдэг. Мөн 
6. АПУ- өмч хувьчлал, төр
7. Таван богд -өмч хувьчлал, төр буюу Хаан банкны хувьчлалаас гол мөнгөө хийсэн. 
8. TDB - өмч хувьчлал, төр
9. Дорнын говь  - уул уурхай
10. Ньюком- Төр буюу үүрэн холбооны лицензийг авч өгснийхөө төлөө Мобикомын 40 хувийг авсан. 
11. Голомт банк- Төр
12. Моннис-уул уурхай, төр
13. Жигүүр гранд - барилга
14. Алтай холдинг

Эдгээрээс харьцангуйгаар шударгаар явж байгаа нь Таван богд,  Ньюком гэж харагддаг.
Хурдын тухайд харьцангуй чанартай барилгыг хурдан бариж буюу нийгэмд баялаг бүтээсэн. Хэт богино хугацааны шуналгүйгээр зарах үедээ мөнгө зараад асуудлыг шийддэг арга барилтай. Тийм ч учраас харилцагчдаа дээрэлхэх, ажилтнуудаа хохироох нь харьцангуй бага. Гэхдээ зорилгодоо хүрэхийн тулд яахаас ч буцахгүй байж магадгүй шинж харагддаг. 

Харахад олон нийт лүү хандсан бизнесээрээ боссон гэж харагддаг компаниуд ч цаад эх үүсвэр нь уул уурхайтай холбоотой байх нь элбэг. Тухайлбал Bluemon групп гэхэд The Bull, Tse зэрэг сүлжээ хоолны газраараа мэдэгддэг боловч, эзэн нь Ашиг малтмалын газарт ажиллаж байсан байх жишээтэй.

Цаад эх үүсвэр байдаг эсэхийг нь мэдэхгүй ч олон нийт лүү хандсан бизнес хийж амжилтад хүрсэн гэж харагдаж байгаа компаниудыг дурдахад:

1. Номин
3. Номадс  (Оюу толгойн катерингийн ажлыг яаж авсан юм бол?)
3.Оргил супермаркет

Дээд сургууль дээр түшиглэсэн бизнесүүд бас байдаг. Тухайлбал, Их засаг, Монголын үндэсний ИС, Отгонтэнгэр, Этүгэн зэрэг. Эдгээр сургуулиуд нь сургалтын төлбөрийг хичээлийн жилийн эхэнд авдаг, зардал аажмаар гардаг (negative working capital model гэдэг бизнесийн төрөл) учраас тэрийг нь эргэлдүүлж гол ашгаа олдог байсан. 





Comments

Popular posts from this blog

Дэлхийн хамгийн харгис татвартай орон

Монгол Улс маань дэлхийд байхгүй харгис татварын тогтолцоотой болоод байна. Яагаад гэвэл хөдөлмөр эрхэлж цалин авбал, эрсдэл хүлээж, хүмүүс цалинжуулвал татвар төлдөг. Харин ямар нэг аргаар хөрөнгөтэй болоод зүгээр сууж байгаад тэр хөрөнгөөсөө орлого олбол татвар төлдөггүй. Дэлхийн жишиг боломжтой нь өндөр ачаа үүрдэг бол Монголд хамгийн ядарснууд нь өндөр татвар төлдөг. Монголын төсвийн орлогын ихэнхийг уул уурхайн орлого үүрч явдаг. Энэ нь хэн ч бий болгоогүй угаасаа өөрөө бий болсон баялаг. Мэдээж үүнийг олж илрүүлэх, ухаж авах, тээвэрлэх зэрэгт хөдөлмөр эрсдэл капитал шингэдэг. Гэхдээ энэ бол олох орлогодоо эзлэх хувь нь тун бага. Энэ нь зөвхөн хуулиар төдийгүй бодит амьдрал дээр хэрэгжиж байгаа байдал нь ийм болгоод байна. Хуулиараа жишээ нь түрээсийн орлого, лиценз, үл хөдлөх зарсан орлогоос татвар авах ёстой боловч татварын байгууллага энэ дээр ажилладаггүй. Татвар хураахад хамгийн амар хэсгээс л буюу тогтмол цалин авдаг хүмүүсээс буюу хөдөлмөрийн орлогоос татвараа авд...

Монголын хамгийн томоохон интернет компаниуд

Олон улсын мэргэжлийн сайтуудын судлагаан дээр үндэслэн, вебсайтын интернэтийн бизнесүүд дотроо хамгийн томоохныг дарааллын дагуу дурдвал: 1. Unegui. mn 2. Biznetwork.mn 3. Unaa.mn 4. Barilga.mn 5. Rio.mn Бизнесийнх нь орлого нь мэдээж вебсайтынх нь хандалттай уялдаж байгаа. Гэхдээ яг орлогоор нь хэмжвэл энэ дараалал дээр дороо орох магадлалтай.