Ашиг гэдэг нь дараах томьёогоор бодогдож гарч ирдэг гэж үзэж болно. Мэдээж амьдрал дээр арай илүү олон хувьсагч гарч ирнэ. Гэхдээ эхний эээлжинд дараах байдлаар үзэхэд болно. Ашиг= Боруулсан бүтээгдхүүний тоо* (Нэгжийн үнэ-Нэгжийн хувьсах зардал)-Тогтмол зардал Тухайлбал АA нэртэй Буузны гуанзыг авч үзье. Нэгжийн үнэ 1000 төгрөг, нэг бууз хийхэд материалын зардал 300 төгрөг, хөдөлмөрийн хөлс 200 төгрөг гэж үзье. Сар бүрийн тогтмол зардал буюу түрээс, захирал, нябо ийн цалин, элэгдэл хорогдол 2 сая төгрөг гэж үзье. Сард 10 мянган бууз борлуулбал, ашиг нь 3 сая төгрөг болно. Ашиг = 10,000 (1,00-500)-2,000,000= 3,000,000. Ашгаа нэмэгдүүлэх үндсэн 3 арга бий. 1. Зардлаа бууруулах 2. Борлуулалтаа нэмэгдүүлэх 3. Үнээ нэмэх 1. Зардлаа бууруулахын тулд нэн тэргүүнд зардал дээрээ анализ хийх ёстой. Хамгийн их хувийг эзэлж буй зардлын төрлүүд дээрээ нэг бүрчлэн ажиллаж, бууруулах боломжийг судлах ёстой. Тухайлбал Буузны гуанзын тухайд хөдөлмөрийн бүтээмжээ дээшлүүлж, нэг хүни...
Comments
Post a Comment