Skip to main content

Ашгаа хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Ашиг гэдэг нь дараах томьёогоор бодогдож гарч ирдэг гэж үзэж болно. Мэдээж амьдрал дээр арай илүү олон хувьсагч гарч ирнэ. Гэхдээ эхний эээлжинд дараах байдлаар үзэхэд болно.

Ашиг= Боруулсан бүтээгдхүүний тоо* (Нэгжийн үнэ-Нэгжийн хувьсах зардал)-Тогтмол зардал

Тухайлбал АA нэртэй Буузны гуанзыг авч үзье. Нэгжийн үнэ 1000 төгрөг, нэг бууз хийхэд материалын зардал 300 төгрөг, хөдөлмөрийн хөлс 200 төгрөг гэж үзье. Сар бүрийн тогтмол зардал буюу түрээс, захирал, нябо ийн цалин, элэгдэл хорогдол 2 сая төгрөг гэж үзье.
 Сард 10 мянган бууз борлуулбал, ашиг нь 3 сая төгрөг болно.

Ашиг = 10,000 (1,00-500)-2,000,000= 3,000,000.

Ашгаа нэмэгдүүлэх үндсэн 3 арга бий.
1. Зардлаа бууруулах
2. Борлуулалтаа нэмэгдүүлэх
3. Үнээ нэмэх


1. Зардлаа бууруулахын тулд нэн тэргүүнд зардал дээрээ анализ хийх ёстой. Хамгийн их хувийг эзэлж буй зардлын төрлүүд дээрээ нэг бүрчлэн ажиллаж, бууруулах боломжийг судлах ёстой. Тухайлбал Буузны гуанзын тухайд хөдөлмөрийн бүтээмжээ дээшлүүлж, нэг хүний цагт хийх буузны тоог нэмэгдүүлж чадвал 200 төгрөгийг 150 болгож  буулгах зэрэг  арга байж магадгүй. Гэхдээ нэг аюул нь зардал бууруулах дээрээ хэт анхаарвал, бүтээгдхүүний чанарыг муутгаж, орлуулалтыг бууруулах аюултай. Тухайлбал буузны материалын зардлыг буулгах гэж орцыг багасгавал мэдээж борлуулалт буурна. Харин адил чанарын махыг арай хямд үнээр авах арга олох гэх мэт.


2. Борлуулалтаа нэмэгдүүлж чадвал нэгж бүтээгдхүүнд ногдох зардлаа бууруулж, улмаар ашгаа нэмэгдүүлж чанда. Зарим бизнесийн тухайд тогтмол зардал борлуулалтаас үл хамааран гарч л байдаг. Тийм учир нэг бүтээгдхүүн жирийн борлогддогоосоо нэмээд зарахад ихэнх нь ашиг болдог.

Жишээ нь буузны гуанзны тухайд одоогийн борлуулалтан дээрээ нэмээд 10,00 буузыг 600 төгрөгөөр зарахад ашиг 1 сая төгрөгөөр нэмэгдэх жишээтэй.

Ашиг= 10,000 (1,000-500)+ 10,000(600-500)-2,000,000= 4,000,000.

Гол нь анхны 10,000 буузаа зарах үнээ буулгахгүйгээр, зөвхөн нэмэлт 10,000 бууз зарах үнээ буулгаж чадвал ашгаа нэмэгдүүж чадна.

Хэрвээ бүх зарагдах үнээ 600 болгож буулгавал

Ашиг= 10,000 (600-500)+ 10,000(600-500)-2,000,000= 0.

Өөрөөр хэлбэл одоогийн борлуулалтын үнээ хэвээр хадгалаад, зөвхөн нэмэлт борлуулалтынхаа үнийг хямд байлгавал ашигтай. Хэрвээ бүх үнээ бууруулчихвал ашиггүй болохоор байна.
Ингэх гол арга бол купон юм. АА гуанзанд тэр хавьд амьдардаг хүмүүс л ордог гэж бодъё. Тэгтэл 600 болж хямдруулсан купоноо хотын бусад хэсгээр тараавал, өөр газар амьдардаг буюу АА гуанзыг мэддэггүй байсан хүмүүс шинээр орж ирж үйлчлүүлнэ. Ингэснээр АА гуанз ашгаа 3 саяаас 4 сая болгож нэмэгдүүлэх боломжтой юм.

Гадаадад купон их ашигладаг нь үүнтэй холбоотой. Жирийн үнэ нь 1000 төгрөгийн буузыг 600 төгрөгөөр зарахад хувьсах зардал нь 500 төгрөг байдаг тул 100 төгрөгөөөр ашиг нэмэгдэнэ гэсэн үг. Ихэнх зардлыг нь тогтмол зардал эзэлдэг ресторан, зочид буудлууд тодорхой хэрэглэгчдэд зориулаад купон хямдрал гаргадаг учир нь энэ юм. Гэхдээ гол нь жирийн үед орж ирэхгүй байсан, купон хямдрал авснаараа орж ирж орлого хэрэглэгчдэд л зориулж купон хямдрал гаргах ёстой гэдгийг давтан хэлье.

3. Үнээ нэмснээр хэрэгэлчдийн тоо хэрхэн цөөрөх вэ буюу үнийн мэдрэмжийг зөв тооцоолох хэрэгтэй. Үнэ нэмэгдснээр ихэнх тохиолдолд борлуулах бүтээгдхүүний тоо багасна.
Угаасаа ашиггүй болоод хаагдах гэж бизнесүүд сүүлийн арга болгож үнээ нэмээд үзэхэд болохгүй юмгүй.

Comments

Popular posts from this blog

Төлбөрийн системээс мөнгө идэх нь

Монголд бизнес хийх хамгийн амархан арга нь төрөөс тусгай зөвшөөрөл авч монополь бизнес эрхлэх болоод байна. Энэ нь тендер авч, ажил гүйцэтгэхээс амархан мөнгө хийх арга юм. Үүнээс илүү амархан арга гэвэл Эрдэнэтэд бараа шахах л байх. Эрх мэдэлтнүүд мөнгө олох бас нэг арга бодож олжээ.  http://olloo.mn/n/50041.html

Дэлхийн хамгийн харгис татвартай орон

Монгол Улс маань дэлхийд байхгүй харгис татварын тогтолцоотой болоод байна. Яагаад гэвэл хөдөлмөр эрхэлж цалин авбал, эрсдэл хүлээж, хүмүүс цалинжуулвал татвар төлдөг. Харин ямар нэг аргаар хөрөнгөтэй болоод зүгээр сууж байгаад тэр хөрөнгөөсөө орлого олбол татвар төлдөггүй. Дэлхийн жишиг боломжтой нь өндөр ачаа үүрдэг бол Монголд хамгийн ядарснууд нь өндөр татвар төлдөг. Монголын төсвийн орлогын ихэнхийг уул уурхайн орлого үүрч явдаг. Энэ нь хэн ч бий болгоогүй угаасаа өөрөө бий болсон баялаг. Мэдээж үүнийг олж илрүүлэх, ухаж авах, тээвэрлэх зэрэгт хөдөлмөр эрсдэл капитал шингэдэг. Гэхдээ энэ бол олох орлогодоо эзлэх хувь нь тун бага. Энэ нь зөвхөн хуулиар төдийгүй бодит амьдрал дээр хэрэгжиж байгаа байдал нь ийм болгоод байна. Хуулиараа жишээ нь түрээсийн орлого, лиценз, үл хөдлөх зарсан орлогоос татвар авах ёстой боловч татварын байгууллага энэ дээр ажилладаггүй. Татвар хураахад хамгийн амар хэсгээс л буюу тогтмол цалин авдаг хүмүүсээс буюу хөдөлмөрийн орлогоос татвараа авд...